“Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллалаа

2022 оны 05-р сарын 02 өдөр, 18 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
279793107_531820805167314_8193936136852383265_n
“Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллалаа.
20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, мөн утсаар иргэдийн санал гомдолд хариулт өглөө.
Иргэд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл, хаврын тариалалт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар санал гомдлоо хэлж хариулт авлаа.
Өнгөрсөн сард “11-11” төвд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирж, 132-ийг нь шийдвэрлэжээ. 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Засгийн газрын гишүүд долоо хоног бүр “11-11” төвд ажиллаж иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх