Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлжээ

2022 оны 04-р сарын 27 өдөр, 09 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shalgallllt

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна

 Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа. Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.

 Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулна.

 Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны 05-р сарын 01-ний өдөр гарна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх