Сүхбаатар дүүргийн хүүхэд багачууд шинэ хөлбөмбөгийн талбайтай боллоо

2022 оны 04-р сарын 22 өдөр, 17 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
278704608_5482998095067269_1354018911066342594_n_large
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай үргэлжилж байна. Тус төслийн хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн талбайг сэргээн засварлаж цоо шинэ талбай өнөөдөр нээлтээ хийлээ.
МХБХ болон Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн 2-р сургууль, Арвис клуб, “HBS” компанийн хамтын хүчээр олон улсын шаардлагад нийцсэн, хүүхэд багачуудад зориулсан талбай ийнхүү нэгээр нэмэгдлээ.
Тус нээлтийн арга хэмжээнд АХБХ- ны дэд ерөнхийлөгч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, 2-р сургуулийн захирал Л.Цэнгэлмаа тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцлоо. МХБХ- ний зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, шигшээ багын өмсгөл зэргийг 2-р сургуулийн удирдлагад гардуулсан юм. Тус сургуулийн төгсөгчдийн шигшээ баг болон Арвис клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг энэ үеэр нөхөрсөг тоглолт хийж, талбайн анхны гоолыг тус сургуулийн төгсөгч А.Улсболд оруулсан юм.
Мөн энэ үеэр Монголын хүүхэд багачуудын хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндөрөөр үнэлэн Арвис клубын дасгалжуулагч С.Жаргалсайхан, Л.Банзрагч 2-р сургуулийн багш Ж.Энхболд нарыг МХБХ-ны “Гавьяаны Одон” медалиар шагналаа.
Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн стандарт талбай нийслэл хотноо нээлтээ хийлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх