Баянхонгор аймгийн Жинст суманд аянга буужээ

2022 оны 04-р сарын 21 өдөр, 10 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aynga_large

Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багт 14:30 цагийн үед мөндөр орсны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт онцгой албаныхан  хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” ХХК-ийн механикчтай холбогдож мэдээлэл авахад уурын зуух /Булат-1.45 мвт/-нд бага зэргийн гэмтэл гарсан гэжээ. Өөр учирсан хохиролгүй хэмээн мэдээлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх