Монголын оюутны V их наадмын жудо бөхийн тэмцээний -63кг-ийн жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулиас 9 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Дэд түрүүч Ц.Сүнжидмаа нь жудо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртжээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.