Суралцагч хүсэлт гарган монгол хэл бичгийн шалгалтын материалтайгаа танилцаж болно

2022 оны 04-р сарын 16 өдөр, 18 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shalgallllt

 юм. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна. Өчигдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг 4 дүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Монгол хэл бичгийн шалгалт

– 1 хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар

– 2 хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар

– 3 хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эсээ бичих даалгавар байв.

Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо даваагүй 5 мянган шалгуулагч байна. Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол 2022.05.07-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар 04 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх