Байгалийн сайханд явганаар аялах нь маш сайн бясалгал болдог

2022 оны 04-р сарын 07 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a1

Сүүлийн жилүүдэд залуус маань эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг чухалчлан үзэж “Спиртлэг бус спортлог байя” хэмээн ярьж уриалах болсон. Идэвхтэй амьдралыг эрхэмлэгчид нэгдэн аялалын клубуудэд хандах болсон нь үүний  нэг илрэл юм.

Эдгээр клубуудын нэг болох явган аяллын “Climax” клуб нь өндөр уулын аялал буюу экстрим аялал хийдгээрээ онцлог аж. Тэд Хөвсгөлд мөсний аялал, түүнчлэн Бурхан Халдун, Их богд, Асралт Хайрханы өндөр уулын аялалууд, галт тэрэгтэй аялалуудыг тогтмол зохион байгуулж хэвшихийн хэрээр клубын гишүүд ч “бүл нэмж” байгаа гэнэ.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ-Сайханы хөтөл чиглэлд галт тэрэгтэй аялал, Цагаан суврага, Хамрын хийд, Мухар шивэртийн аялалууд, Мөнхсарьдаг, Сутай хайрхан, Бурхан Халдун, Их богд, Асралт Хайрханд өндөр уулын аялал хийхээр төлөвлөөд байгаа аж.

a3

Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч, тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй аялж, явган алхах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл юм. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор байгалийн сайхныг үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэйд тооцогддог.  Байгалийн сайханд явганаар аялах нь маш сайн бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялалын явцад өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг байна. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болдог юм.

“Та нэгэнт аялж эхэлсэн бол аялал хэзээ ч дуусахгүй, сэтгэлийн хамгийн гүнд ч оршин байдаг. Оюун ухаан өөрийгөө аялалаас салгаж чадахгүй” хэмээн Пэт Конрой хэлсэн байдаг. Харин та эрүүл, идэвхтэй амьдарч чадаж байна уу? Хэрэв та хүсвэл  “Climax” клубын хөтөч, зохион байгуулагчидтай 91247365 дугаараар холбогдон аялалын мэдээллээ аваарай.

a4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх