2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн тавдугаар сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан бөгөөд шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байх юм байна.