Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ

2022 оны 04-р сарын 05 өдөр, 11 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?

– 0-18 хүртэлх насны хүүхэд,

– Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн,

– Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),

– Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,

– Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,

– Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тус тус Төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.

Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn  сайтаас хялбархан шалгах боломжтой.

277997565_318127047076842_5095916996349434644_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх