Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн пүрэв гаригт орон нутгаас хүлээн авч, баасан гаригт нэгтгэн мэдээлж байна. 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авч, төл бойжилт 99.2 хувьтай үргэлжилж байна.
Мал төллөлтийг газар зүйн бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11.0 хувь, төвийн бүсэд 14.0 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай мал төллөсөн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Улсын хэмжээнд 3.8 сая толгой эх мал төллөжээ
2022 оны 03-р сарын 25 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )