МУГЖ Ж.Уранчимэгийн “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Энэхүү тоглолт нь 2016 оноос хойш 7 дахь жилдээ тасралтгүй үргэлжлэн хүрч иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг гайхалтай тоглолт юм. Мөн түүнчлэн энэ жилийн тоглолтоо орон нутгийн нийт иргэд зон олондоо хүргэхийн тулд 21 аймгаар эгшиглэх гэж байна.
Дуун цэнхэр хадгаа өргөхөөр сэтгэлийн дуудлагаараа алс хол аймгуудыг зорьж буй дуучин МУГЖ Ж.Урнаа, түүний хань Дуучин П.Хатанбаатар болон нийтийн дууны бусад уран бүтээлчид оролцох болно. Аялан тоглолтын хүрээнд ард олныхоо энхийн манаанд цуцашгүй зогсох сувилагч нартаа баярласан талархсанаа илэрхийлэхээр МСН-с шагнал гардуулан үйл ажиллагаа явуулах болно.