“Юнима” Олон улсын хүүхэлдэйчдийн холбооноос 2022 оны Дэлхийн хүүхэлдэйчдийн өдрийг Далай сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 3 дугаар сарын 26, 27-нд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ц.Хулангийн “Лусын хааны охид” хүүхдийн жүжгийг үзэгч хүүхэд багачуудад хүргэхээр бэлтгэж байгаа ажээ.