“БАЯСГАЛАНТ ХАНЬ МИНЬ”
Зүс л үлдэх хорвоод учирсан амраг минь
Зүрхэн дээр минь бүжиглэ дээ, би чиний л тайз
Хайраар гэрэлтэх амьдралд наддаа ирсэн амраг минь
Харцан дотор минь дуул даа, би чиний л хөгжим.
Зүрхэн дээр минь бүжиглэ дээ, би чиний л тайз
Сэмэрч уйлдаг тавиланг
хуваалцсан учрал минь
Сэтгэлд минь шувуу шиг нис дээ, би чиний л тэнгэр
Зөнгөөр ханьсах заяанд ихэрлэж учирсан хань минь ээ
Зул шиг бадамлаад жарга даа, би чиний л амьдрал
Сэтгэлд минь шувуу шиг нис дээ, би чиний л тэнгэр
Дахилт:
Чамгүйгээр би амьсгалахгүй юм шиг
Хайхрамжгүй байвал гомдчих юм шиг
Хайрлахгүй байвал гундчих юм шиг
Хань минь чи яасан их хайр вэ
Ай миний л баясгалант хань минь
Үнэн дуусахын цагт хэн ч тойрохгүй төгсгөлд
Үйлийн үргүй амраг минь надтай хамтдаа очоорой
Бидэн хоёрын зүрхэнд бурхадын хүүхдүүд атаархаж
Билэг ерөөлтэй их хайр дэлхийд байдгийг мэдрэг дээ.
Дахилт:
Чамгүйгээр би амьсгалахгүй юм шиг
Хайхрахгүй байвал гомдчих юм шиг
Хайрлахгүй байвал гундчих юм шиг
Хань минь чи яасан их хайр вэ
Ай миний л баясгалант хань минь