Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ

2022 оны 03-р сарын 14 өдөр, 23 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
622f091e3ed7527da9669322

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төслийн хүрээнд  сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна.

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад хүргэх зорилгоор сургуулийн автобусны С:38, С:39 чиглэлийг нэмлээ.

Тус чиглэлүүд нь

-С:38 “Бумбатын рашааны эцэс 124 дүгээр сургууль-152 дугаар сургууль”

-С:39 “Улаанчулуутын эцэс-Алтан овоо 48 дугаар гудамж-65 дугаар сургууль -152 дугаар сургууль” хооронд хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх