Монголын татварын албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гуравдугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалт, зөвлөгөөнөөр 2021 оны ажлаа дүгнэж, цаашид татварын хуулийн хэрэгжилт, татварын процесс үйл ажиллагааг сайжруулах, цахим төгөлдөржүүлэх чиглэлд анхааран хуралдах юм.
Өнөөдөр татварын бүртгэл, тайлан, хяналт шалгалт, олон улсын татварын харилцаа гэсэн чиглэлээр ТЕГ-ын газар хэлтсүүдээс 2021 оны тайлан мэдээнд үндэслэн сургалт мэдээллийг өгч байна.