12 дугаар ангийн 300 сурагчийг ЭЕШ-д бэлтгэх зорилгоор цахим давтлагад хамруулна

2022 оны 03-р сарын 09 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
275139990_368536875136200_7127562631179779581_n
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 дугаар ангийн 300 сурагчийг Элсэлтийн Ерөнхий шалгалт буюу ЭЕШ-д цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд 3 сарын турш цахим давтлагад хамруулах юм.
ЭЕШ өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт хийж цаашид цахим давтлагыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Хэрэв сурагчдыг цахим давтлагад хамруулж ЭЕШ-д амжилттай хамруулсан тохиолдолд уг ажлыг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Ингэснээр Баянзүрх дүүрэгт сурч боловсорч байгаа сурагчид ЭЕШ-д өндөр оноо авч, хүссэн сургуульдаа хамрагдахаас эхлээд чадварлаг, оюунлаг боловсон хүчин бий болох боломж бүрдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх