Хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт 42 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэлийг хангаж байна.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын баримт олгох, эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний санал солилцов. Дүүргийн хэмжээнд нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.