Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Украинд байгаа Монгол оюутнуудыг татан авах зардлыг шийдлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Украинд одоогийн байдлаар 27 оюутан байна. Өчигдөр оюутнуудтай цахимаар холбогдсон. Уулзалт хийсэн. Украинд бүх нислэг цуцлагдсан учраас оюутнуудаа газраар буюу Польш улсаар дамжуулан авахаар судалж байна.