Сүүлийн үед иргэд өөрийн олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол бүртгэгдэх нь нэмэгдсэн тул Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:
- Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WIFI сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WIFI сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална.
- Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарах
- Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх
- Нууц үгийг том жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан зохиож, олон хаягт давтан ашиглахгүй, байнга шинэчилж байх
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв