НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 сая төгрөгийн гурван азтан тодорлоо

2022 оны 02-р сарын 21 өдөр, 12 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu

 НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Тохиролд 2022 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 35,624,484 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 13927253

  • 30 мянган төгрөгийн азтан – 32,013
  • 100 мянган төгрөгийн азтан – 3,224
  • 500 мянган төгрөгийн азтан – 340
  • 1.5 сая төгрөгийн азтан – 34
  • Гурван сая төгрөгийн азтан – 4
  • 20 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.

Гурван азтан 20 сая төгрөгийг хувааж авах юм байна.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 10 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар 25652019 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх