Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
– Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар,
– Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
– Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.