Бүх шатны боловсролын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эцэг эх, асран хамгаалагчидтай онлайнаар уулзалт хийхээр болжээ.
Онлайн уулзалт өнөөдөр (2022.02.10) 19:00 цагаас болох ба ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхэдтэй бүх эцэг, эхчүүд оролцох боломжтой.
- Хоцрогдлын түвшин аль ангид ямар хэмжээнд хүрсэн
- Ямар хичээлийн аль агуулга дээр анхаарах шаардлагатай
- Сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо
- Сурагчдад аав ээжийнх нь үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг гээд олон чухал асуудлаар санал солилцох болно.
Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг, эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид
- https://www.facebook.com/MinistryofEdu
- https://www.facebook.com/LEnkhamgalan
- https://www.facebook.com/education.agency.mongolia хаягаар дамжуулан фэйсбүүк шууд дамжуулалтыг хүлээн авах, сэтгэгдэл хэсэгт асуултаа илгээх боломжтой.
Дараагийн ээлжинд Боловсрол, шинжлэх ухааны сайд цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулах болно.