Хилийн боомтууд хэвийн ажиллаж эхлэв

2022 оны 02-р сарын 10 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
620361b879324_large

Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ.

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрсийг экспортолж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан байсан бөгөөд цаг агаар дулаарснаас шатах эрсдэлтэй байжээ.

Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх