Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-нд олгоно

2022 оны 02-р сарын 09 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu

Энэ сарын 20-ны өдөр ням гарагт таарч байгаа учраас Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болжээ.

“Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. Ибаримтаар, эсвэл Ихаламжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж бол болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.

Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл Халамжийн хэлтэст биечлэн өгч болно” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

273635994_422107012934238_5215012136600633533_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх