Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ

2022 оны 02-р сарын 01 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
271382087_606287233768124_347222303058046928_n

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар ахмад настан, халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэн батлав.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нартай уулзаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой санал, чиглэл өгсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгмийн зорилтот бүлгүүд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх