Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”

2022 оны 01-р сарын 31 өдөр, 12 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
164360141361f75e05cff51

“Мод хөтөлбөр” ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд “буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм.

Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран Мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Мод хөтөлбөргийн онцлог нь цахимаар мод тарих боломжыг хүн бүрд олгосон аппликэйшныг гаргасан юм. Тодруулбал  хүмүүст мод тарих сэдэл байдаг. Модыг хаанаас яаж тарих юм бэ, яаж асарч, хамгаалж, ургуулах юм бэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Мод хөтөлбөр энэ асуудлыг шийдэж өгч байгаа байгаа юм. Мод хөтөлбөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбай, Улаанбаатар хотод Ар гүнтэд 38 га талбайд мод, мод үржүүлгийн ажлаа хийж мод үржүүлэг хийж байна.  Иргэд тус аппликэйшнаар дамжуулан хэзээ ч хаанаас ч мод тарих боломжтой болж байгаа юм. Ар гүнтэд байрлах 38 га мод үржүүлгийн талбайд Мод хөтөлбөрт хамрагдаж захиалга өгсөн хүн бүр тухайн талбайд очиж өөрийн биеэр мод, мод үржүүлгийнхээ ажилтай танилцах боломжийг ч олгож байгаа юм. 20.9 сая ширхэг суулгацыг 2-4 жилийн хугацаанд бий болгох юм.  Үрнээс нь авахуулаад мод хүртэлх технологийн бид хариуцан ажиллаж хаана суулгах боломжтой тэр газарт нь аваачиж суулгаж өгөх юм.

 Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор Б.Мөнхбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хөтөлбөрийн дагалдах хэсэг нь болж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургууль дээр олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь Мод хөтөлбөрт ашиглах хөрсөн бортог гэдэг зүйлд мод тарьж үрслүүлэх шинэ технологи байгаа.  Энэ технологи бол уламжлал технологиосоо хэд хэдэн давуу талтай байдаг. Нэгдүгээрт бол уламжлалт технологийг хүлэмжид үрслүүлээд тарьц суулгац болтолх хэмжээнд хүртэл 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Амьдрах чадвар нь 40 орчим хувьтай байдаг.  Хөрсөн бортогт суулгац үрслүүлэх технологи нь 98 хувьтай гэдгийг судалгаагаар тогтоосон.  Жишээлбэл  заг мод говийнхоо хөрсөнд л таарсан. Говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг.  Тэгэхээр манай хөрсөн бортгын хувьд ямар ч модны амьдрах орчныг нь  хөрсөнд нь бий болгож өгч байгаа юм.  Хөрсөн бортго нь хугацааны хувьд  давуу талтай. Мөн мод тарих хугацааг бид нар уртасгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч санаачилга гаргаад мод тарих өдөртэй болсон. Хавар, намартаа тарьдаг.  Энэ технологи нь газар гэсэхээс эхлүүлээд газар хөлдөх хүртэлх хугацаанд хэдийд ч мод тарьж болно. Бид нар хагас жилийн хугацаанд хөрсөн ботгонд суулгасан модоо шилжүүлээд суулгаад байж болох юм.  Тэрбум мод гэдэг үндэсний хөтөлбөр, 50 сая мод гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжих  баталгааг бид өгч байгаа юм.” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх