141 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

2022 оны 01-р сарын 31 өдөр, 11 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Fire-Science-AAS-GettyImages-817389124-73hzrr0kfi5818jn79z6cuoos589wxon7xrk35szebk

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 28, аврах ажиллагааны удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

2022 он гарсаар 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 261, аврах ажиллагааны 19, нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх