Үүссэн халиа дошинг цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна

2022 оны 01-р сарын 28 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3-2-73gmtixsvn4jgndw8rnkqzkgdrwc7g7xr2je84g7txc

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 8, 17, 18, 19, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26, 40, 41, 42, 35, Сүхбаатар дүүргийн 14, 19, 20, Баянзүрх дүүргийн 9, 17, 21 дүгээр хороодод хөрсний усны халиа дошин үүссэн газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллага, Геодези, усны барилга байгууламжийн газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас далан байгуулан, шуудуу татаж хаягдал усны урсгалыг сэргээн, машин механизмаар суваг татаж, сувгийн мөсөөр овоолго хийж, үүссэн мөсийг цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Цаашид нийслэлийн хэмжээнд булгийн болон хөрсний ус, халиа дошин үүссэн нөхцөл байдлыг арилгах шаардлагатай арга хэмжээг авч, хаврын дулааралтын үед цас, мөс хайлж шар усны үер болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хор уршгийг арилгах төсөв санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх