Их сургуулийн цогцолбор төсөл хамтран хэрэгжүүлнэ

2022 оны 01-р сарын 24 өдөр, 11 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS6009

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг уул уурхай технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажил хийгдэнэ. ШУТИС-ийн 3 хөтөлбөрийг Эрдэнэт цогцолбор дээд сургуульд нутагшуулж, тухайн 3 хөтөлбөрөөр мэргэжилтэн давхардуулан бэлтгэхгүй байна гэж салбарын сайд хэлэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ШУТИС-ын харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь 1975 оноос хойш 8000 гаруй мэрргэжилтэй ажилтан, 462 техникч, 2100 гаруй дипломын болон бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэжээ. Тус сургууль нь  голч дүн 3,2-оос дээш дүнтэй төгсөгчдөө Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж олгодог цорын ганц сургууль юм.  Өнгөрсөн жилийн төгсөгчдөөс 5 оюутан үйлдвэрт ажилд орсон байна. Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн анхдагч байх, ирэх намраас Кембриджийн хөтөлбөр сургалт явуулж эхлэх тухайгаа танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх