НӨАТ-ын урамшууллын 2022 оны 1 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 1-р сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.