Хууль бусаар загас барьсан иргэдийг илрүүлэн шалгаж байна

2022 оны 01-р сарын 04 өдөр, 20 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
270126768_664523384704035_6582634069786998808_n
Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулж байна.
Эрүүгийн хуулиас
24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх