ДЭМБ-ын тэргүүн: Вакцины тэгш бус хуваарилалтыг зогсоож чадвал цар тахал 2022 онд дуусна

2022 оны 01-р сарын 03 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
271279452_372180804714241_605509676157277914_n
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вакцины тэгш бус хуваарилалт, шударга бус байдлыг зогсоож чадвал 2022 он коронавирусний цар тахлын сүүлчийн жил байх боломжтой гэжээ.
Гебрейесус шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Зарим улс орнууд хэт үндсэрхэг үзэл гаргаж, вакциныг ихээр нөөцөлсний улмаас омикрон хувилбар бий болох хамгийн таатай нөхцөлийг бүрдүүллээ”гэв. Иргэддээ гурав дахь тун вакцин хийлгэхийг санал болгож байгаа дэлхийн чинээлэг улс орнуудыг ДЭМБ удаа дараа шүүмжилсэн. Учир нь олон бүс нутагт хүн амын нэлээд хэсэг нь вакцины эхний тунг ч хийлгэж чадаагүй байгаа юм.
“Шударга бус байдал үргэлжилсээр байвал энэ вирус цаашид хувирч өөрчлөгдсөөр байна. Тэр чинээгээрээ өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, бид урьдчилан сэргийлэх боломжгүй болно” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх