Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2021 оны 12-р сарын 29 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DF2MkUIamie9uyA3amB0

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөн, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулжээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх