“HD Монгол” телевизийн Шарк танк нэвтрүүлгийн 2021 оны дугаарт 26 төсөл 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авчээ. Үүнээс “Амжилт” группийн ерөнхий захирал Ж.Шижир https://www.facebook.com/amjiltsystem –ээрээ нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дангаараа авч чадсан.
Тэдний төсөлд хөрөнгө оруулсан Д.Энхтүвшин шарк энэ жил технологийн салбар болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнд голчлон хөрөнгө оруулсан юм. Бидний өдөр тутмын амьдрал технологийн салбартай салшгүй холбоотой болсон гэдгийг энэ удаагийн нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт авсан бизнесийн төслүүдээс харж болно.
2007 оноос “Амжилт” компаниа үүсгэн байгуулсан Ж.Шижир өдгөө 12 охин компани 200 гаруй ажилтантай Амжилт группийн ерөнхийлөгч, ирээдүйн Шарк болжээ.
Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан Амжилт 2.0 Сургуулийн цогц систем нь Монголын боловсролын салбарт технологи дээр суурилсан дэвшилт авчрахаас гадна дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэсэн том амбиц зорилготой байгаа аж.