Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Дээрх хугацаанд гал түймэрт өртөж 1 иргэн нас барсан.
2021 он гарсаар 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.