Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа бүх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2021 оны 12 сарын 25-ны 20 цагаас 12 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.