Монгол Улсын Засгийн Газраас иргэн бүрд олгож буй 300,000 төгрөгийн мөнгөн дэмжлэг, 50,000 төгрөгийн вакцины урамшууллаа аваагүй иргэд 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө www.ebarimt.mn/300 цахим хуудсанд хүсэлтээ гаргана уу.
Та мөнгөө авсан эсэхээ www.ebarimt.mn/300 хуудсаар нэвтэрч, регистрийн дугаараа хийн шалгах боломжтой.
“Харин шинээр төрсөн хүүхдэд олгогдох мөнгө бол Засгийн газрын тухайн шийдвэр гарах өдрөөр төрсөн хүүхдүүдээр хязгаарлагдаж байгаа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө төрсөн хүүхдүүдэд олгоно. Дээрх олголтууд Сангийн яамнаас хийгдэж байгаа учраас манайд хүсэлт ирүүлэх бус, харин дээрх цахим хуудсанд хүсэлтээ гаргаарай” гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Энэ сарын 28-ны өдрөөс хойш хүсэлт гаргах боломжгүй юм байна.