22 иргэнийг аварлаа

2021 оны 12-р сарын 20 өдөр, 09 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
2021 он гарсаар 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймэр 1532, аврах ажиллагааны 196, нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх