Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шинэ жилийн баяр, ёслолын арга хэмжээ ихэсэж байгаатай холбогдуулан иргэдийг осгох, хөлдөх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн чиглэлийг 30 хувиар нэмэгдүүлж, уртгасан цагаар ажиллуулж байна.
Хүйтний эрч чангарч, шөнийн цагаар болзошгүй эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал халамж тавих, бусадтай хүндэтгэлтэй, нэгэндээ халамжтай, зөв соёлтой харилцааг эрхэмлэхийг уриалж байна.