Иргэдэд пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдаалахгүй байх, зөвшөөрөлгүй газраас худалдан авахгүй байх зөвлөмж өгч ажиллаж байна

2021 оны 12-р сарын 14 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
263635249_659270955069452_1617378467674830385_n-72urilpth9suq9q9c7thpe4pj9w29eg4uml16xg8y80

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс пиротехникийн (салют) хэрэгслийг хууль бусаар худалдаалахгүй байх, зөвшөөрөлгүй газраас худалдан авахгүй байх, аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмжийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаалдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагууд түүгээр үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 225 иргэн, 145 аж ахуй нэгж байгууллагуудад пиротехникийн (салют) хэрэгслийг аюулгүй байдлыг хангуулах зөвлөмжийг хүргэлээ гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх