Шинжлэх ухааны академийн Түүх угсааны зүйн хүрээлэн нь Монголын төрийн түүхийг судлах түүнээс гадна Монголын угсаатны судалгааг хийдэг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага юм.
Тодруулбал, улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон их түүх, үндэсний соёл уламжлалыг судлан боловсруулж өвлүүлэн үлдээх, түүхийн судалгаанд суурилсан бодлого боловсруулж, Монголын түүхийн шинжлэх ухааныг гадаад ертөнцөд үнэн зөвөөр сурталчлан таниулж, сурвалж судлал, түүх бичлэг олон суурь бүтээлийг туурвин гаргадаг.
Шинжлэх ухааны академийн Түүх угсааны зүйн хүрээлэн нь Түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн түүхчдийг бэлтгэн гаргаж, олон улсын түвшинд нийцсэн чанартай бүтээл гаргахын зэрэгцээ олон түмнийг түүх соёл, уламжлалаар соён гэгээрүүлэх ажлыг хийж байдаг.
Х.Соёл