НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 09-10 шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар иргэдийг хэмжээ хязгааргүй архидан согтуурах нөхцөлийг бүрдүүлсэн, МША-аас оргон зайлсан яллагдагчийг олж баривчлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг 27 зөрчлийг илрүүлжээ.
Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 41 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 11 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.