Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн томоохон байр суурийг цогцлоож бүх цагийн үеийн шилдэг дууны эзэд бол Никитон хамтлаг. Тэгвэл “Никитон”-ны Баачкагийн хоолойг давах шинэ цагийн уран бүтээлч төрөн гарч ирсэн нь залуу дуучин Б.Санчир буюу “Саса” юм. Тэрээр хөгжмийн найруулагч хийдэг төдийгүй, урлагийн ертөнцөд бас нэгэн ганган баргил хоолойгоороо хэдийнээ танигдан гарч ирээд байна. Дуучин “Саса” хамгийн сүүлд Никитон хамтлагийн 1990-ээд онд олны нүдийг хужирлахаар клиптэй “Хос хунгийн дууль” дууг өөрийн төрөл жанараар дахин амилуулсан төдийгүй төгөлдөр хуур, ACapella-г хослуулан дуулсан нь дуу хөгжимд хайртай үзэгч сонсогчдод ихээхэн таалагдсан бололтой. Тэр ч бүү хэл “Хос хунгийн дууль”-ийн шинэ хувилбарыг сонссон сонсогчид алдарт Никитоны Бачкаагаас ялгахын аргагүй хоолой хэмээн андуурч явсан удаа бий гэнэ шүү.
“Хос хунгийн дууль”-г дахин амилуулсан баргил хоолойт дуучин Саса
2021 оны 12-р сарын 10 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Ontgui duulsan bn.tohirohgui bnaa.
woow yasan mundagiin iluu sonsgolontoi saihan sonsogdoj bna eruusuu bachkag bodogduulsangui goy Duuchin bna