Төв шуудангийн үүдэнд бүх сүлжээнд хоёр минут үнэгүй ярих утастай боллоо

2021 оны 12-р сарын 09 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
257395467_1647857908939334_6512886753975704926_n

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна талбайд байршуулжээ.

Энэ талаар Монголын цахилгаан холбоо ХК-иас тодруулахад “Энэхүү утасны бүхээгээс үүрэн телефоны бүх оператор компанийн дугаар руу 204 угтвар тоог хийгээд хоёр минут үнэгүй ярих боломжтой. Харин эмнэлэг, цагдаа, онцгой байдлын 101, 102, 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана. Мөн албан байгууллага, мэдээллийн лавлах зэрэг тусгай дугааруудад холбогдох боломжгүй” гэв.

Энэхүү утасны бүхээг нь Монголын цахилгаан холбоо ХК буюу Төв шуудангийн хажууд байнга байрших аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх