Хэн бүхэнд хайр гэж байдаг. Хайр бүхэн зүрх, сэтгэлээс гарч байдаг. Хайрыг хөглөдөг зүйл бол урлаг тэр дундаа хөгжим. Хорвоо ертөнцийг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй.
Манай рок, попын одод хайрын тухай дуулж, түмэн олныг байлдан дагуулж явсан үе бол яахын аргагүй 1990-ээд он. Та бидний мэдэх Анхны хайр, Чамайг тоссон зам, Хүслийн тэнгэр, Зүрхний үг,Сэтгэлийн үг, Хайрын дууг минь сонсооч, Чиний үгүйд гэх гайхалтай дууг сонсоогүй хүн гэж үгүй билээ
Тэгвэл СТА, дуучин Ш.Хүрэлбаатар, залуу дуучин А.Анударь нар 1990-ээд оны сор болсон гэгээн хайрын дуунуудыг дахин тайзнаа амилуулж олны хүртээл болгоод байна.
“Миний дурласан бүсгүй” гэх гайхалтай дуу нь олны хүртээл болж олон арван залуусын сэтгэлийг догдлуулж явсан СТА, дуучин Ш.Хүрэлбаатар болон сүүлийн үед эмэгтэй дуучдыг цойлон гарч ирж яваа чадварлаг, залуу дуучин А.Анударь нар хамтран “Хайрын дууны цоморлиг” дууг сонирхолтой хувилбараар дуулжээ
Тэд 2021 он солигдож 2022 онтой золгох энэ торгон агшинд Монголын ард түмэндээ зориулан хамгийн сайхан аялгуутай “Хайрын дууны цоморлиг” дуугаараа бэлэг барьж байна.
Та дотны хайртай хүмүүстэй хайрыг түгээгээрэй.