УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, нярайн яаралтай тусламж”-ын сургалтаар Архангай аймагт ажиллаж байна

2021 оны 11-р сарын 29 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
261161525_4641299129260164_582541870802193577_n

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Архангай аймгаас сонгогдсон Ж. Мөнхбат, Г. Тэмүүлэн, Ё. Баатарбилэг гишүүд Архайнгай аймагт өнөөдөр Эрүүл мэндийн салбарын эмч сувилагч, эмнэлгийн ажилчидтай нээлттэй уулзалт хийж, Цэцэрлэг хотод ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь Архангай аймгийн бүх сумдын эх барих эмэгтэйчүүдийн их эмч, бага эмч нарт Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж үйлчилгээний талаарх цаг алдалгүй хүртээмжтэй, чанартай мэргэжлийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөтөлбөрийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 19 сумдын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид, нярайн эмч нарын хамруулж байна.
May be an image of 4 people, people sitting and people standing

Хөтөлбөрөөр эхийн эндэгдэл ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлж байгаа тухай, эхийн эндэгдлийн шалтгааныг судалсан судалгааны үр дүнг НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Цэдмаа хүргэх болно. Мөн Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа мэдээлэл өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх