Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд

2021 оны 11-р сарын 29 өдөр, 14 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT
Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.
Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.
Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны өдрийн 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израйль, Бельги, Чех, Герман, Австраль улсад шинэ хувилбар бүртгэгджээ.
Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх