НЦУГ: 2425 кг түүхий нүүрсийг хураан авлаа

2021 оны 11-р сарын 18 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
258756299_1791146871078720_259824749764516623_n
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ажилтан, алба хаагч нартай хамтран иргэд, олон нийтийг угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат зам, баталгаат бус замын хяналтын цэгүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, Улаанбаатар хотоос гарах чиглэлд 751 тээврийн хэрэгсэл, 1170 зорчигч, орох чиглэлд 844 тээврийн хэрэгсэл, 1323 зорчигчийг шалган нэвтрүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн 2 зөрчлийг илрүүлж, 2425 кг түүхий нүүрсийг Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Улсын байцаагчид хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа.
Мөн 6 дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын зохион байгуулж давхардсан тоогоор автоэргүүлийн 483 чиглэлд 947, явган эргүүлийн 319 чиглэлд 744 алба хаагч үүрэг гүйцэтгэж галлагааны цагаар 28 өндөрлөг цэгээс 42 алба хаагч хяналт тавин ажиллаж 592 хороо, 2883 гудамж, 25701 айл өрх, 38590 иргэн, 1194 тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад хамруулж, эргүүлийн автомашины чанга яригчаар 872, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 4, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлээр 58 удаа сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх