Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллана

2021 оны 11-р сарын 18 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх