Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын байнгын болон хөдөлгөөнт пост ажиллуулж байна.
Дээрх хяналт шалгалтын хүрээнд энэ сарын 16-17-нд шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс 3 тооны үхэр нядлан хулгайлж авч явж байсныг илрүүлжээ.
тул малчдыг өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.